Тунамал Тур нь дэлхийн өнцөг булан бүрт аялал зохион байгуулж, нислэг, зочид буудал, аяллын хөтөлбөрийг цогцоор нь шийддэг тур оператор компани юм.
Манай компани 3 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хамт олон маань аялал жуулчлалын салбарт 15-аас дээш жилийн туршлагатай. Бид энэхүү туршлага болон гадаад түнш байгууллагуудтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаанд тулгуурлан аялал бүрийг аюулгүй, тав тухтай, найдвартайгаар зохион байгуулж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.
Туршлагатай баг
Манай хамт олон аялал жуулчлалын салбарт 15-аас дээш жилийн туршлагатай бөгөөд аялал бүрийг бодит туршлага дээр үндэслэн зохион байгуулдаг.
Цогц үйлчилгээ
Бид нислэг, зочид буудал, аяллын хөтөлбөрийг нэг дор шийдэж, аялагчдад төвөггүй, ойлгомжтой байдлаар үйлчилдэг.
Зохион байгуулалт
Аялал бүрийг нарийн төлөвлөж, аюулгүй, тав тухтай байдлыг ханган ажилладаг
24/7 дэмжлэг
Аяллын туршид бид байнгын холбоотой байж, шаардлагатай үед шуурхай дэмжлэг үзүүлдэг.