Хуваарь: Ням гараг бүр аялалтай
Аяллын үнэ
Том хүн: 1.590.000₮
Хүүхэд (2014-2015 он) зочид буудалд оргүй: 1.350.000₮
Хүүхэд (2016-2023 он) зочид буудалд оргүй: 1.250.000₮
Өдөр 1: Улаанбаатар - Замын-Үүд
Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд 15:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэн галт тэргэндээ сууна. 16:40 цагт УБ - Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өдөр 2: Замын Үүд - Эрээн - Жининь
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд очно. Улс хоорондын автобусаар хил нэвтэрч Эрээн хотод очоод өдрийн хоол иднэ (буфет хоол нэмэлтээр 40 юань). Дараа нь Жининь хот руу автобусаар явна (350 км, ойролцоогоор 4-5 цаг, замдаа 2 удаа зогсоно). Өвөр Монголын хамгийн том 5 одтой “Water World” усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 цагийн хооронд оройн буфет хоол үйлчилнэ. Орой нь амралтын зааланд амарна. Тус усан цогцолбор дотроо буудалтай бөгөөд 1 өргөн ортой өрөөнд 198-290 юаниар (улирлаас хамаарч) байрлах боломжтой.
Оройн хоол
Өглөөний цайны дараа Жининь хотын хамгийн өндөр цэг болох Хүслийн суваргыг үзнэ. Дараа нь Бээжин хот руу хөдөлнө (замдаа өдрийн хоолыг аялагчид өөрсдийн зардлаар иднэ). Бээжин хотод ирж Цагаан хэрэм, Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”, мөн “Water Cube” усан спортын цогцолборыг харж, энэ зууны шилдэг архитектурын байгууламжуудтай танилцана. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх болно.
Universal Studio нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа юм. Нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Тус парк нь нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба үүнд:
Харри Поттер ба шидтэний ертөнц
Минионуудын ертөнц
Кунг Пу Панда ба гайхамшгийн ертөнц
Журрасик Ворлд
Марвелийн супер баатрууд
Усны ертөнц.
Холливудын өргөн чөлөө зэрэг байдаг байна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн Бээжингийн хамгийн олон амьтантай амьтны хүрээлэн орно. 15:30 цагт автобусандаа цугларан Жанжакоу хот руу 190км ойролцоогоор 3 цаг явна хурдны замаар явна. Жанжакоуд ирэн амралтын газартаа буудлын өрөөгөө хүлээн авч 19:00-20:30 цагийн хооронд оройн хоол буфет бөгөөд халуун тогоо, шарсан мах, олон төрлийн далайн хоолтой, ус ундаа, пиво үнэгүй. Орой 23 цагаас хойш хоолны газарт дахин орж үнэгүй хооллох боломжтой.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хотын зүг хөдөлнө. Ойролцоогоор 480 км (6 цаг орчим) явна. Эрээн хотод ирээд оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өдрийн 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусаар Замын-Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өглөөний цай
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууж бидний дурсамжит аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Замын Үүд - Улаанбаатар галт тэрэгний тасалгаат тасалбар
✓ Замын Үүд - Эрээн - Замын Үүд хил гарах тасалбар
✓ Жининь хотод байрлах Water World усан цогцолбор
✓ Бээжин хотод байрлах 4 одтой зочид буудал
✓ Жанжакоу хотод байрлах амралтын цогцолбор
✓ Эрээн хотод байрлах зочид буудал
✓ Universal studio-гийн такс /бүх тоглоом дээр тоглох/
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал