Хуваарь: 05-р сарын 09, 16, 23, 30
Аяллын үнэ
Том хүн: 1.950.000₮ / 05-р сарын 09, 16
2.050.000₮ / 05-р сарын 23, 30
Хүүхэд (2016-2023 он) зочид буудалд оргүй: 1.650.000₮ / 05-р сарын 09, 16
1.750.000₮ / 05-р сарын 23, 30
НИСЛЭГИЙН ХУВИЛБАР
Аяллын нислэг нь Эрээн, Жининь, Хөх хотын аль нэг чиглэлээс хийгдэнэ. Нислэгийн хуваарь Хятад талаас аялал эхлэхээс 3 хоногийн өмнө мэдэгдэнэ.
Эрээнээр шууд нисэх тохиолдолд хил нэвтэрсний дараа өдрийн хоолтой бөгөөд оройн нислэгт хамрагдана. Чүнчинд 5 хоногтой.
Хөх хотоор нисэх тохиолдолд хил нэвтэрч Хөх хот руу шилжин, оройн хоол, буудалд байрлан, маргааш нь нислэгт хамрагдана.
Жининьээс нисэх тохиолдолд хил нэвтэрч Эрээнд оройн хоол, буудалд байрлан, маргааш нь Жининь хотоос ниснэ.
Нислэгүүд ихэвчлэн үдээс хойш хуваарилагддаг болно.
Өдөр 1: Улаанбаатар - Замын Үүд
Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд 15:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэн галт тэргэндээ сууна. 16:40 цагт УБ - Замын Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өдөр 2: Замын Үүд - Эрээн - Хөх хот
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд очно. Улс хоорондын автобусаар хил нэвтэрч, Эрээн хотод очоод өдрийн хоолыг нэмэлтээр 40 юаниар идэх боломжтой. Дараа нь Хөх хот руу автобусаар явна (420 км бөгөөд ойролцоогоор 5 цаг явна). Хөх хотод ирсний дараа оройн хоол идээд буудалдаа байрлан амарна.
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа 12:00 цаг хүртэл чөлөөт цагтай. Үүний дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, Хөх хотын нисэх онгоцны буудал руу явна. 15:00 цагт Чүнчин хот руу нисэж, 17:40 цагт хүрэлцэн ирсний дараа зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа зочид буудлаас 600 метрийн зайд байрлах Чүнчин хотын метронд суун аялна. Чүнчин хот нь уул толгод, барилга дундуур дайран өнгөрдөг өвөрмөц метроны шугамаараа дэлхийд алдартай бөгөөд хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг юм. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид зорин ирдэг онцгой хот билээ. /метроны тасалбар багтсан/ Үдээс хойш Хятад улсад 3-т ордог томоохон амьтны хүрээлэнгээр зочилж 240 гаруй зүйлийн амьтадтай танилцана. /тасалбар багтсан/ Аяллын дараа зочид буудалдаа буцан ирж амарна.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа чөлөөт цагтай тул зочид буудалдаа амрах эсвэл хотын гудамжаар зугаалах боломжтой. 16:30 цагт оройн хоолоо идэхээр буудалдаа цугларна. Дараа нь Чүнчин хотын усан онгоцны аяллаар хотын төв, цамхаг, гүүр, гэрэлт хотын шөнийн зураг зэрэг хотын дүр төрхийг голын дагуу харах боломжтой /60 минут үргэлжилнэ/. Аяллын дараа зочид буудалдаа буцан ирж амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа Чүнчин хотын Далайн аквариумд зочилж, усны ертөнцийн олон төрлийн амьтдыг үзэж сонирхоно. Үдээс хойш чөлөөт цагтай бөгөөд Чүнчин хотын Outlet Mall худалдааны төвөөр хэсч шоппинг хийнэ. Буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Өглөө 06:30 цагт Чүнчин хотоос Хөх хот руу нисэж, ойролцоогоор 09:00 цагт бууна. Үүний дараа Хөх хотоос Эрээн хотын чиглэлд хөдөлж, Эрээн хотод ирээд 2 улсын хил нэвтрэх автобусаар Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд - Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өглөөний цай онгоцонд
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууж бидний дурсамжит аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Замын Үүд - Улаанбаатар галт тэрэгний тасалгаат тасалбар
✓ Замын Үүд - Эрээн - Замын Үүд хил гарах тасалбар
✓ Хөх хот - Чүнчин – Хөх хот 2 талын орон нутгийн нислэгийн тасалбар
✓ Чүнчин хотод байрлах зочид буудал
✓ Хөх хотод байрлах зочид буудал
✓ Усан онгоцны аялал
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хятад, Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал