Хуваарь: 06-р сарын 04, 11, 18, 25
07-р сарын 02, 09, 16, 23, 30
08-р сарын 06, 13, 20
Аяллын үнэ
Том хүн: 3.290.000₮
Хүүхэд 2-11.9 нас зочид буудалд оргүй: 2.790.000₮
Хүүхэд 0-2 нас зочид буудалд оргүй: 390.000₮
Өдөр 1: Улаанбаатар - Жанжиажие
Аялагчид эхний өдөр өглөөний 05:00 цагт олон улсын нисэх онгоцны буудалд цугларч аяллын дэлгэрэнгүй мэдээллийг авч үргэлжлүүлэн 08:00 цагт хөөрөөд 11:30 цагт Энши хотод газардна. Хил гаальд нэвтэрсний дараагаар аяллын хөтөч тосч аваад Чунчин хот руу хурдны галт тэргээр явна. /Ойролцоогоор 2 цаг 45 минут/. Чунчин хотод ирээд зочид буудалдаа өрөөгөө хүлээн аваад аяны замын алжаалаа тайлан амрах болно
Өдөр 2: Чүнчин хотын аялал
Өглөөний цайгаа амтархан зооглосны дараа Чунчин хотын хамгийн том амьтны хүрээлэн /250+ орчим амьтад байдаг/-д зочилно. Хамгийн алдартай нь 🐼хулсны баавгай (panda). Үүний дараагаар өдрийн хоолоо зооглоно.
➢ Kuixing Building Хотын онцлог болсон төв талбай. Уулархаг газар дээр баригдсан тул нэг талаасаа 1 давхар, нөгөө талаасаа 22 давхар мэт өвөрмөц барилга ба дээрээс нь гудамж явж болдог сонирхолтой байгууламжийг үзэж сонирхоно.
➢ Hongya Cave Уулын энгэр дагуу баригдсан, уламжлалт Хятадын хэв маягтай олон давхар худалдаа, зоог, аялал жуулчлалын цогцолбор. Орой гэрэлтүүлэг асах үед хамгийн үзэсгэлэнтэй харагддаг тул Чунчиний хамгийн алдартай үзвэрүүдийн нэг юм. Зураг авах хамгийн алдартай spot.
➢ LongmenHao Old Street Хуучны архитектур уламжлалт барилгууд хадгалагдан үлдсэн түүхэн гудамж + орчин үеийн кафе, дэлгүүрүүд. Эндээс Хөх мөрөн болон хотын өнгө үзэмжийн хослолыг харах боломжтой.
➢ Jiefangbei Monument Чунчиний төв, чөлөөлөлтийн дурсгалын хөшөө бөгөөд хотын хамгийн алдартай төв талбай юм. Оройн хоол идсэний дараагаар шоппинг хийх боломжтой
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт өдрийг өнгөрүүлэх болно. Та энэ өдөр өөрийн хүсэл сонирхлын дагуу өнгөрүүлэхээс гадна OUTLET дэлгүүр орж болно. Жич: Жанжиажед outlet байхгүй тул та outlet орох бол Чунчиний outlet орох боломжтой
Өглөөний цай
Өглөөний цайгаа зочид буудалдаа зооглосны дараагаар хурдны галт тэргээр Жанжиажие хот руу хөдөлнө. Өдрийн хоолоо зооглосны дараа “Тэнгэрийн хаалга”-ны аялалдаа явна. Тэнгэрийн хаалга байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнээс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн дүүжин зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
➢ Тэнгэрийн хаалга уул нь БНХАУ-ын 5А зэрэглэлтэй жуулчлалын газар бөгөөд энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад цайны ордоноор зочилно. Үүний дараа Ойн цэцэрлэгт хүрээлэнд ирж аяллаа үргэлжлүүлнэ. BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
➢ Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна.
Өглөөний цай
Оройн хоол
Бид өглөөний цайгаа уугаад Гранд хавцлын үзэсгэлэнт газрыг үзэхээр хөдөлнө.
➢ Тус газар нь Хятад улсын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс бөгөөд, шилэн гүүр нь 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт өдрийг өнгөрүүлэх болно. Та энэ өдөр өөрийн хүсэл сонирхлын дагуу өнгөрүүлэх боломжтой
Өглөөний цай
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх онгоцны буудлыг зорин хөдөлнө. Жанжиажие хотоос 12:30 цагт эх орон руугаа нисэж, Улаанбаатар хотод 16:00 цагт бууна. Ийнхүү мартагдашгүй аяллын маань хуудас хаагдах ч дурсамж нь сэтгэлд үлдэнэ.
Өглөөний цай
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар – Жанжиажие – Улаанбаатар /2 талын нислэгийн тийз/
✓ Аяллын турш байрлах 4 одтой зочид буудлууд /Нэг өрөөнд 2 хүн байрлана/
✓ Аяллын турш үйлчлэх автобусны зардал
✓ Хөтөлбөрт багтсан хоол
✓ Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
✓ Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
✓ Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал
✓ Нэмэлт төлбөртэй болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал