Хуваарь: Пүрэв гараг бүр аялалтай
Аяллын үнэ
Том хүн: 1.090.000₮
Хүүхэд (2016-2023 он) зочид буудалд оргүй: 790.000₮
Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд 15:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэн галт тэргэндээ сууна. 16:40 цагт УБ - Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд очно. Улс хоорондын автобусаар хил нэвтэрч Эрээн хотод очоод өдрийн хоол иднэ (буфет хоол нэмэлтээр 40 юань). Дараа нь ӨМӨЗО-ны нийслэл хот болох Хөх хотын зүг хөдөлнө (420 км, ойролцоогоор 5 цаг явна). Хөх хотод ирээд оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Оройн хоол
Өглөөний цайны дараа шинжилгээ өгөх аялагчид шаардлагатай шинжилгээнд хамрагдана. Энэ хооронд бусад аялагчид ойролцоох дэлгүүрүүдээр орж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Бүх аялагчид цугласны дараа Шинжлэх ухааны музей болон аквариумыг хамтдаа үзэж, сонирхолтой туршлага хуримтлуулна. Үүний дараа оройн цагаар “NaoBao” аялал жуулчлалын цогцолборт байрлах гэрэлт гудамжаар зугаална. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа шинжилгээний хариу авах шаардлагатай аялагчид эмнэлэгт очиж хариугаа авна. Энэ хооронд бусад аялагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Бүх аялагчид цугласны дараа Мини аватар цогцолборын зүг хөдөлнө (90 км, ойролцоогоор 1 цаг явна). Цогцолборт хүрэлцэн ирээд шилэн гүүрээр алхаж, зоопаркаар зугаалан, усан паркад хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлнэ. Мөн адал явдал хүсэгчид солонгон гүүр болон zipline (50-100 юань) нэмэлтээр туршиж болно. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Датон хотын зүг хөдөлнө (200 км). Датон хотод ирсний дараа Fantawild Adventure Theme Park-ыг (方特欢乐世界) орно. Тус парк нь гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан олон төрлийн тоглоом, шоу үзүүлбэр, орчин үеийн технологид суурилсан үзвэрүүдээрээ алдартай.
➢ Roller coaster (галзуу хулгана)
➢ 4D болон 5D кино театр\VR адал явдалт тоглоом
➢ Динозаврын ертөнц
➢ Усны адал явдалт тоглоом
➢ Хүүхдийн тоглоомын бүс
Орой нь эртний хотын хэрэм, цайз болон уламжлалт өнгө төрхөө хадгалсан хуучин хотын барилга байгууламжуудыг үзэж сонирхоно. Мөн гэрлэн чимэглэлтэй гудамжаар зугаалан, буффет оройн хоол идээд хотын төвийн зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа Эрээн хотыг зорин ойролцоогоор 450 км зам туулна. Замдаа Жининь хотод түр саатаж, Ябло арьсан эдлэлийн дэлгүүрээр зочлон арьсан цүнх, бүс, гутал болон бэлэг дурсгалын зүйлс үзэж сонирхоно. Оройхон Эрээн хотод хүрч, Зээл худалдааны төвийн орчимд байрлах зочид буудалд бууж, оройн хоолоо зооглоод амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өдрийн 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 13:00 цагт Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өглөөний цай
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууж бидний дурсамжит аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Замын Үүд - Улаанбаатар галт тэрэгний тасалбар
✓ Замын Үүд - Эрээн - Замын Үүд хил гарах тасалбар
✓ Хөх хотод байрлах зочид буудал
✓ Датон хотод байрлах зочид буудал
✓ Эрээн хотод байрлах зочид буудал
✓ Fanta Wild Disneyland
✓ Мини аватар цогцолбор
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал