Хуваарь: 05-р сарын 09, 16, 23, 30
06-р сарын 06, 13, 20, 27
07-р сарын 04, 11, 18, 25
08-р сарын 01, 08, 15, 22, 29
Аяллын үнэ
5 одтой буудал
Том хүн: 2.990.000₮
Хүүхэд 2-11.9 нас зочид буудалд оргүй: 2.490.000₮
4 одтой буудал
Том хүн: 2.690.000₮
Хүүхэд 2-11.9 нас зочид буудалд оргүй: 2.190.000₮
Аялагчид Бямба гарагийн орой 22:10-с Номхон далай дээр байрлах Газрын диваажин хэмээн алдаршсан Хайнан арлын Саняа хотруу 5 цагийн шууд нислэгээр нисэн хүрнэ. Энэ өдөр зочид буудалдаа байрлаж тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа Хайнан арлын алдарт сувдны дэлгүүрээр орно. Өдрийн хоолны дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайны дараа олон төрлийн брендүүд нэг дор байрлах Outlet худалдааны гудамжаар хүссэнээрээ шоппинг хийнэ. Саняа хотын хамгийн өндөр цэг болох Зайсан толгой нь 400 метрийн өндөрт байрладаг бөгөөд Саняа хотын үзэмжийг хамгийн өндөр цэг дээрээс харна. Оргил өөд агаарын дүүжингээр явах зуураа уул, далайн гайхамшигт зураглалийг тольдон харна.
Өглөөний цай
Оройн хоол
Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа өндөр уулсын хоёр оргилыг холбосон, 400 гаруй метрийн урттай, 200 метрийн өндөртэй, алхах бүрд тэнгэрт хөвж буй мэт мэдрэмж төрүүлж адреналин нэмдэг Яанода шилэн гүүрийг үзэхээр явах болно.
Өглөөний цай
Оройн хоол
Энэ өглөө тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Өглөөний цай
Бид Саняа-с шөнийн 04:10 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. Улаанбаатар хотод өглөөний 09:10 цагт бууна.
Өглөөний цай онгоцонд
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар-Саняа-Улаанбаатар 2 талын нислэгийн тийз
✓ 4 эсвэл 5 одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
✓ Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
✓ Жуулчны автобусны үйлчилгээний зардал
✓ Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал