Хуваарь: 07-р сарын 09-14
Аяллын үнэ
Том хүн: 5.490.000₮
Хүүхэд 6-11.9 нас зочид буудалд оргүй: 4.490.000₮
Хүүхэд 2-5 нас зочид буудалд оргүй: 3.390.000₮
Хүүхэд 0-1.9 нас нярай: 350.000₮
Аялагчид Чингис хаан ОУНБ-д 04:00 цагт цугларна. ОМ501 дугаартай МИАТ компанийн нислэгээр 07:45 цагт хөөрч Япон улсын Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал дээр 13:40 цагт бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа аяллын хөтөч тосон авч, Токио хот руу хөдөлнө. Замдаа аяллын хөтөлбөр болон анхаарах зүйлсийн талаар танилцуулга, мэдээлэл өгнө.
Токио хотын хамгийн алдартай үзмэрүүдийн нэг болох сүрлэг TOKYO TOWER цамхгийг үзэж сонирхон, хотын гайхамшигт өнгө төрхтэй танилцана. Үүний дараа зочид буудалдаа байрлан оройн хоолоо идэж, аяны алжаалаа тайлан амарч, чөлөөт цагаа өнгөрөөнө.
Оройн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа 09:00 цагт аяллаа эхлүүлнэ. Энэ өдөр Токио хотын түүх, уламжлалыг шингээсэн алдарт Асакаса дүүрэг рүү хөдөлнө. Энд жуулчдын хамгийн их зорин очдог эртний түүхт Шинто шашны Сэнсоожи сүмийг үзэж, Япон орны өвөрмөц уур амьсгал, уламжлалт соёлтой танилцана.
Үүний дараа 13:15–14:15 цагийн хооронд усан онгоцоор аялж, Токио хотын өнгө үзэмжийг өөр өнцгөөс мэдрэх боломжтой. Усан аяллын дараа өдрийн хоолоо иднэ.
Дараагийн аялал Токиогийн орчин үеийн өнгө төрхийг илтгэх Одайба хиймэл арал дээр үргэлжилнэ. Энд чөлөөт цагаар шоппинг хийж, Uniqlo, ZARA, H&M, GAP зэрэг хувцасны дэлгүүрүүд, 100 иений дэлгүүр, гоо сайхан, гэр ахуй болон дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрээр худалдаа хийх боломжтой.
Орой 18:00 цагт дэлхийд алдартай TEAMLAB гайхамшигт гэрлийн музейг үзэж, дэвшилтэт технологи болон урлаг хосолсон ер бусын мэдрэмжийг авна. Үүний дараа зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа 09:00 цагт аяллаа эхлүүлнэ. Энэ өдөр Токио хотын хамгийн алдартай дүүргүүдийн нэг болох Шибуяагаар аялна. Дэлхийд алдартай Шибуяагийн 4 замын уулзвар нь гэрлэн дохио солигдох мөчид нэгэн зэрэг хамгийн олон хүн зам хөндлөн гардагаараа онцлог бөгөөд Токиогийн эрч хүчтэй амьдралыг илтгэдэг билээ. Мөн үнэнч байдлын бэлгэ тэмдэг болсон алдарт Хачико нохойн хөшөөн дээр дурсгалын зураг авах боломжтой.
12:00 цагт өдрийн хоолоо идсэний дараа Яманаши, Шизүока, Канагава аймгуудын нутаг дамнан орших ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэг Фүжи уулын бүс рүү хөдөлнө. Замд ойролцоогоор 2 цаг орчим аялна.
15:30 цагт виноны үйлдвэр буюу WINERY-д зочлон үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, төрөл бүрийн виноноос үнэгүй амталгаа хийх боломжтой.
Үүний дараа Японы уламжлалт хэв маягийг шингээсэн рёкан буюу халуун рашаан бүхий буудалд байрлана. Орой зочид буудалдаа япон үндэсний хоолоор оройн зоог барьж, амарч чөлөөт цагаа өнгөрөөнө. Мөн халуун рашаанд орж аяллын алжаалаа тайлахаас гадна япон үндэсний хувцас болох юката өмсөн буудлын орчим дахь үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнд дурсгалын зураг татуулах боломжтой.
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа 08:50 цагт аяллаа эхлүүлнэ. Энэ өдөр байгалийн үзэсгэлэнт тогтоц, амралт болон шоппинг хосолсон аялал таныг хүлээж байна. Эхлээд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, Японы хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн нэг болох Ширайто хүрхрээг зорин очно. Фүжи уулын цэнгэг булгаас ундардаг энэхүү хүрхрээ нь торгон утас мэт нарийн урсгалуудаараа алдартай бөгөөд байгалийн гайхамшигт тогтоцыг ойроос мэдрэх боломжийг олгоно.
13:00 цагт өдрийн хоолоо идсэний дараа Японы хамгийн том, алдартай худалдааны төвүүдийн нэг болох Готенба аутлет руу явна. Энд дэлхийн алдартай брэндүүдийн дэлгүүрээр хямдралтай үнээр худалдаа хийх, чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөх боломжтой.
17:00 цагт Токио хотын зүг хөдөлж, орой зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уусны дараа чөлөөт өдрөө өөрийн сонирхлоор өнгөрүүлэх боломжтой. Энэ өдөр аяллын үндсэн хөтөлбөрт багтаагүй нэмэлт үйлчилгээ, үзвэрүүдэд хамрагдаж болно. Тухайлбал, дэлхийд алдартай Disneyland паркаар зочлох. /Энэ өдөр хөтөч болон унааны үйлчилгээ хамаарахгүй болохыг анхаарна уу/
Өглөөний цай
Өглөөний цай зочид буудалд уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Үүний дараа ачаагаа нягтлаад Нарита нисэх онгоцны буудал руу шатл автобусаар яваад хүрнэ. Онгоцны бүртгэл 12:30 цагаас эхлэх ба энэ хугацаанд дэлгүүр орж болно. Нислэг 14:40 цагт, Улаанбаатарт 19:15 цагт бууна. Аялал энэ хүртэл үргэлжлээд дуусна.
Өглөөний цай
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Нарита - Улаанбаатар /2 талын нислэгийн тийз МИАТ/
✓ Аяллын турш байрлах зочид буудлын төлбөр /1 өрөөнд 2-оор байрлана. Өрөөнд ганцаар байрлах бол 700.000₮ төлнө/
✓ Аяллын тээврийн үйлчилгээ
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний төлбөр, такс
✓ Хөтөлбөрт заагдсан хоол /Өглөөний цай Япон маягийн хоолнууд байна/
✓ Хөтөч орчуулагч, тайлбарлагчийн үйлчилгээ
✓ Японы визний хураамж
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал