Хуваарь: 06-р сарын 17 - 21
07-р сарын 10 - 14
07-р сарын 15 - 19
08-р сарын 05 - 09
08-р сарын 13 - 17
09-р сарын 23 - 27
Аяллын үнэ
Хөтөлбөртэй 5 одтой буудал
Том хүн: 4.290.000₮
Хүүхэд 2-12 нас: 4.090.000₮
Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр өдөр 12:00 цагт хөдөлж Өмнөд Солонгосын үзэсгэлэнт Жэжү арлыг зорино. Жэжү ОУ-н нисэх онгоцны буудалд 15:50-д буугаад буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана. Дараа нь “ARBORETUM THEME PARK ICE MUSEUM” мөсөн музейд сэрүү татуулан зочилж, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай. Дараа нь оройн хоол зооглоод зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Оройн хоол
Зочид буудал: Jeju Oriental hotel
Өглөөний цайны дараа “Herb Garden” таны биеийг амрааж, алжаал тайлах хөлийн массажийг та өөрөө өөртөө хийн хөлөө жаргаана. Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Seongeup Folk Village” эртний тосгон үзэж танилцана. Өдрийн хоолонд гахайн шарсан мах иднэ. Далайн эргээр алхаж “Амьдралын ээдрээ” киноны зураг авсан сүмийг үзнэ. Солонгосын хамгийн том аквариум болох Aqua Planet-д цагийг зугаатай өнгөрүүлнэ.Оройн хоол тахианы шөл “Samgyetang” идээд дараа нь зочид буудалдаа амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өдрийн хоол
Зочид буудал: Jeju Oriental hotel
Өглөөний хоолны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд, ачаагаа аваад аялалдаа гарна. Солонгосын алдарт гоо сайхны барааны дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоол грилдэж шарсан загас зооглосны дараа далайн эргээр зугаалж үзэсгэлэнт байгальд чөлөөтэй амарч цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дараа нь Монгол морин циркийн тоглолт үзэж сонирхоно. Энэ циркт Монгол авьяаслаг хүүхдүүд тоглодог тул бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Оройн хоолонд үхрийн махтай хоол идээд дараа нь зочид буудалдаа амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол
Зочид буудал: Jeju Shinhwa World /Shinhwa Resort/
Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казиностоглох, усан парк д очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй. /Энэ өдрүүдэд хөтөч, унаа үйлчлэхгүй/
Өглөөний цай
Зочид буудал: Jeju Shinhwa World /Shinhwa Resort/
Shinhwa усан парк /гадаа талбайг ашиглах бол аврах хантааз өмсөх ёстой. Хувь хүн 9000вон
Алчуураа бэлдэж авч явах, худалдан авах бол 4000вон байдаг. 5,6,9 саруудад далайн эрэг дээр усанд сэлэх хориотой /Далайн эргийн хамгаалалтын ажилтнууд байхгүй тул далайн эрэгт усанд орохыг хориглосон хугацаа болно/
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгөөд татваргүй барааны дэлгүүрээр орж хүссэн бараагаа худалдан авах боломжтой. Жэжү арлын хойд хэсэгт байрладаг кофе шопууд байдаг гудамжаар явж кофе худалдан авч уух боломжтой. Өдрийн хоолны дараа далайн эргээр солонгон зам хэмээх газар ирж зурагаа авахуулаад цааш нисэх буудал явна. Жэжүгээс 16:50 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:50 цагт бууснаар аялал өндөрлөнө.
Өглөөний цай
Өдрийн хоол
Оройн хоол онгоцонд
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Жежү - Улаанбаатар /2 талын нислэгийн тийз/
✓ Жэжү хотын төвд 5 одтой зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Аяллын турш үйлчлэх агааржуулагчтай тохилог автобус
✓ Нутгийн хөтөч, Монгол хэлтэй орчуулагч
✓ Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал
Дараах тохиолдолд Жэжү арал руу визгүй зорчих боломжгүйг анхаарна уу!
Өмнө нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан
БНСУ-д байх хугацаанд хууль зөрчин цагдаад бүртгэлтэй байсан
БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан хариу авсан
Өмнө нь БНСУ-ын хил дээрээс буцаагдаж байсан
Монголоос зорчих эрх хязгаарлагдсан
Хилээр нэвтрээгүй тохиолдолд түр саатуулах байранд байрлуулж, дараагийн нислэгээр буцаана, гарсан зардал, эрсдэлийг зорчигч өөрөө хариуцна
Буцах тийзийн шаардлага
Хилээр нэвтэрч чадаагүй зорчигчийг Жэжүгийн хил хамгааллын түр саатуулах байранд буцах хамгийн ойрын нислэг хүртэл саатуулдаг тул буцах тийз заавал байх шаардлагатай
Зөвхөн хүчинтэй визтэй эсвэл, байнгын оршин суух үнэмлэхтэй хүнд 1 талын тийз бичилт хийгдэнэ
Тусгай хэрэгцээт захиалга
Тэргэнцэр, цагаан хоол, шашны хоол, харшилтай хүнсний мэдээллийг аялал эхлэхээс 72 цагийн өмнө мэдэгдэнэ. Мэдэгдээгүй тохиолдолд гарсан асуудлыг аяллын компани хариуцахгүй