Хуваарь: Өдөр бүр аялалтай
Аяллын үнэ
Том хүн: 890.000₮
Хүүхэд (2016-2023 он) зочид буудалд оргүй: 750.000₮
Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд 15:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэн галт тэргэндээ сууна. 16:40 цагт УБ - Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд очно. Улс хоорондын автобусаар хил нэвтэрч Эрээн хотод очоод өдрийн хоол иднэ (буфет хоол нэмэлтээр 40 юань). Дараа нь Жининь хот руу автобусаар явна (350 км, ойролцоогоор 4-5 цаг, замдаа 2 удаа зогсоно). Өвөр Монголын хамгийн том “Water World” усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 цагийн хооронд оройн буфет хоол үйлчилнэ. Орой нь амралтын зааланд амарна. Тус усан цогцолбор дотроо буудалтай бөгөөд 1 өргөн ортой өрөөнд 198-290 юаниар (улирлаас хамаарч) байрлах боломжтой.
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотын хамгийн өндөр цэг болох Хүслийн суваргад зочлон хотыг тольдон сонирхоно. Дараа нь Мини аватар цогцолборын зүг хөдөлнө (90 км, ойролцоогоор 1 цаг явна). Цогцолборт хүрэлцэн ирээд шилэн гүүрээр алхаж, зоопаркаар зугаалан, усан паркад хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлнэ. Мөн адал явдал хүсэгчид солонгон гүүр болон zipline (50-100 юань) нэмэлтээр туршиж болно. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг зорин хөдөлнө (70 км, ойролцоогоор 1 цаг явна). Хөх хотод хүрэлцэн ирсний дараа шинжилгээ өгөх аялагчид шаардлагатай шинжилгээнд хамрагдана. Энэ хооронд бусад аялагчид ойролцоох дэлгүүрүүдээр орж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Бүх аялагчид цугласны дараа Шинжлэх ухааны музей болон аквариумыг хамтдаа үзэж, сонирхолтой туршлага хуримтлуулна. Үүний дараа оройн цагаар “NaoBao” аялал жуулчлалын цогцолборт байрлах гэрэлт гудамжаар зугаална. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа амарна.
Анхаарах зүйл: Ерөнхий биеийн шинжилгээ өгөх аялагчид өглөө өлөн байх шаардлагатайг анхаарна уу
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа шинжилгээний хариу авах шаардлагатай аялагчид эмнэлэгт очиж хариугаа авна. Энэ хооронд бусад аялагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Бүх аялагчид цугласны дараа Эрээн хотын зүг хөдөлнө (420 км, ойролцоогоор 5 цаг явна). Эрээн хотод хүрэлцэн ирээд оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өдрийн 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 13:00 цагт Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өглөөний цай
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууж бидний дурсамжит аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Замын Үүд - Улаанбаатар галт тэрэгний тасалбар
✓ Замын Үүд - Эрээн - Замын Үүд хил гарах тасалбар
✓ Хөх хотод байрлах зочид буудал
✓ Жининь хотод байрлах Water World усан цогцолбор
✓ Мини аватар цогцолбор
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал
Биеийн ерөнхий шинжилгээ:
1. Дотрын үзлэг
2. Мэс заслын үзлэг (Жишээ нь: олгой, цөс гэх мэт)
3. Зүрхний цахилгаан бичлэг
4. Цусны ерөнхий шинжилгээ
5. Шээсний шинжилгээ
6. Хэвлийн дээд хэсэг хэт авиан шинжилгээ
7. Бөөрний хэт авиан шинжилгээ
8. Ясны сийрэгжилт
9. Эмэгтэйчүүдийн ерөнхий үзлэг
10. Уламжлалт эмчилгээний оношилгоо (судас барих)
Анхаарах зүйл: Үзүүлсэн уламжлалт эмнэлгээс эм, тан худалдан авахгүй байхыг анхаарна уу. Худалдан авсан тохиолдолд үүсэх аливаа эрсдэл, үр дагаврыг манай байгууллага хариуцахгүй болно!