Хуваарь: Пүрэв гараг бүр аялалтай
Аяллын үнэ
Том хүн: 1.090.000₮
Хүүхэд (2016-2023 он) зочид буудалд оргүй: 790.000₮
Улаанбаатар хотын галт тэрэгний буудалд 15:30 цагт цуглан бүртгэлээ хийлгэн галт тэргэндээ сууна. 16:40 цагт УБ - Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өглөө 07:20 цагт Замын-Үүдэд очно. Улс хоорондын автобусаар хил нэвтэрч Эрээн хотод очоод өдрийн хоол иднэ (буфет хоол нэмэлтээр 40 юань). Дараа нь Жининь хот руу автобусаар явна (350 км, ойролцоогоор 4-5 цаг, замдаа 2 удаа зогсоно). Өвөр Монголын хамгийн том “Water World” усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 цагийн хооронд оройн буфет хоол үйлчилнэ. Орой нь амралтын зааланд амарна. Тус усан цогцолбор дотроо буудалтай бөгөөд 1 өргөн ортой өрөөнд 198-290 юаниар (улирлаас хамаарч) байрлах боломжтой.
Оройн хоол
Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотын хамгийн өндөр цэг болох Хүслийн суваргад зочлон хотыг тольдон сонирхоно. Дараа нь Мини аватар цогцолборын зүг хөдөлнө (90 км, ойролцоогоор 1 цаг явна). Цогцолборт хүрэлцэн ирээд шилэн гүүрээр алхаж, зоопаркаар зугаалан, усан паркад хөгжилтэй мөчүүдийг өнгөрүүлнэ. Мөн адал явдал хүсэгчид солонгон гүүр болон zipline (50-100 юань) нэмэлтээр туршиж болно. Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа автобусандаа суугаад Ордос хотруу хөдөлнө (360 км, ойролцоогоор 5 цаг явна). Өдрийн хоол аялагчид өөрсдөө иднэ. Чингисийн онгон цогцолбортой танилцана (60км). Орой нь “Ванжахуй” усан цогцолборт зочид буудалд амран халуун рашаан, саунд чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Ванжахуй усан парк нь тоглоомын төв, халуун рашаанаас гадна олон төрлийн физик эмчилгээтэй: агуйн эмчилгээ, уурын эмчилгээ, халуун элс, давстай банн, шавар эмчилгээ, хөлний массаж (нэмэлттөлбөртэй).
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Хөх хотын зүг хөдөлнө (320 км бөгөөд ойролцоогоор 4 цаг явна). Хөх хотод ирээд Шинжлэх Ухааны музей болон аквариум үзнэ. Мөн Хөх хотын брэнд барааны дэлгүүрүүдээр худалдан авалт хийнэ. Үүний дараа оройн цагаар “NaoBao” аялал жуулчлалын цогцолборт байрлах гэрэлт гудамжаар зугаална Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд Эрээн хотын зүг хөдөлнө (420 км бөгөөд оройлцоогоор 5 цаг явна). Оройхон Эрээн хотод хүрч, Зээл худалдааны төвийн орчимд байрлах зочид буудалд бууж, оройн хоолоо зооглоод амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өдрийн 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд 13:00 цагт Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын-Үүд - Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өглөөний цай
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар хотод бууж бидний дурсамжит аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Замын Үүд - Улаанбаатар галт тэрэгний тасалбар
✓ Замын Үүд - Эрээн - Замын Үүд хил гарах тасалбар
✓ Хөх хотод байрлах зочид буудал
✓ Жининь хотод байрлах Water World усан цогцолбор
✓ Ванжахуй усан амралтын цогцолбор
✓ Мини аватар цогцолбор
✓ Чингисийн онгон цогцолбор
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал