Хуваарь: 05-р сарын 12, 26
Аяллын үнэ
Том хүн: 2.790.000₮
Хүүхэд (1.2-1.4м өндөр): 2.480.000₮
Өдөр 1: Улаанбаатар - Шанхай
Энэ өдөр нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хотоос Шанхай хот руу ниснэ. УБ хотоос 13:00 цагт нисээд 16:45 цагт Шанхай хотод бууна. Аялагчдыг тосч аваад 18:00 цагаас 19:00 цагийн хооронд оройн хоолоо идээд буудал руугаа явж амарна.
➢ Шанхай нь БНХАУ-ын хамгийн том хот бөгөөд дэлхийн томоохон санхүү, худалдаа, тээврийн төвүүдийн нэг юм. Хуанпу мөрний дагуу байрлах энэ хот нь орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд, том боомт, өндөр хөгжилтэй эдийн засгаараа алдартай. Мөн Шанхай нь түүхэн дурсгалт газрууд, соёлын өв, аялал жуулчлалын олон үзмэрийг хослуулсан Хятадын хамгийн чухал хотуудын нэг юм
Буффет оройн хоол
Өдөр 2: Шанхай
Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. 09:00 цагт зочид буудлын үүдэнд цугларан аялалдаа гарна. Madame Tussauds лааны тосон баримлын музей үзнэ.
➢ Madame Tussauds Shanghai нь Шанхай хотын Наньжин гудамжинд байрлах алдарт лааны тосон баримлын музей юм. Энд кино, спорт, хөгжим, улс төрийн олон улсын болон Хятадын алдартнуудын маш бодит мэт баримлуудыг үзэж, тэдэнтэй хамт зураг авах боломжтой. Шанхайд очсон жуулчдын хамгийн их үздэг сонирхолтой музейнүүдийн нэг юм.
Үүний дараа Шанхай хотын бэлгэ тэмдэг Дорны сувд цамхагийг үзнэ
➢ Дорнын сувд цамхаг нь Шанхай хотын Пүдүн дүүрэгт байрлах, хотын хамгийн танигдсан бэлгэдэл болсон телевизийн болон ажиглалтын цамхаг юм. 468 метр өндөр энэ цамхаг 1994 онд ашиглалтад орсон бөгөөд дотор нь шилэн шалтай ажиглалтын тавцан, музей, ресторан зэрэг жуулчдад зориулсан үзвэрүүд байдаг. Эндээс Шанхай хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой.
Дараа нь Шанхай хотын эртний түүх соёл уламжлал агуулсан Шанхайн түүхийн музейг үзэж сонирхоно. Үүний дараа чөлөөт цагтай ба, орой нь зочид буудал руугаа явж амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайны дараа Шанхай хотын дундуур урсах Хуанпу мөрөнөөр завьтай зугаална. Дараа нь Шанхай хотын хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан сүмийг үзнэ. Юйюань цэцэрлэгт хүрээлэнг гаднаас нь үзнэ. Дараа нь алдарт Нанжин гудамжаар зугаална.
➢ Нанжин гудамж нь Шанхай хотын хамгийн алдартай худалдааны гудамж бөгөөд дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамжуудын нэг юм. Энэ гудамж нь олон зуун дэлгүүр, худалдааны төв, ресторан, зочид буудалтай бөгөөд жуулчид болон оршин суугчид ихээр зорьдог. Ялангуяа оройн цагаар неон гэрлээр гэрэлтэж, Шанхай хотын хамгийн амьд, сонирхолтой бүсүүдийн нэг болдог
Оройн хоолоо идсэний дараа Хуанпу мөрний эрэг дагуух алдарт Shanghai Bund хэсгээр зугаалж, орчин үеийн болон сонгодог архитектур хосолсон, шөнийн гэрэлтсэн гайхамшигт үзэмжийг сонирхоно. Аяллын дараа буудалдаа очин амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Шанхай хотын Диснейлэндэд бүтэн өдөр тоглоно
➢ Шанхай Диснейлэнд нь 2016 онд нээгдсэн БНХАУ-ын анхны Диснейн сэдэвт парк бөгөөд Шанхай хотын Пудун дүүрэгт байрладаг. Тус парк нь дэлхийн Дисней паркуудаас хамгийн том Enchanted Storybook Castle цайзтайгаараа алдартай бөгөөд адал явдалт тоглоом, шоу, парад зэрэг олон сонирхолтой үзвэртэй. Парк нь Mickey Avenue, Gardens of Imagination, Fantasyland, Adventure Isle, Treasure Cove, Tomorrowland зэрэг хэд хэдэн сэдэвчилсэн хэсэгтэй бөгөөд зочид Диснейн үлгэрийн ертөнц, адал явдалттоглоомууд, алдартай баатруудтай уулзах боломжтой байдаг.
Өглөөний цай
Өглөөний цайгаа уусны дараа Шанхай хотын нисэх онгоцны буудал руу явна. 08:00 цагт Шанхай хотоос хөөрч, 12:00 цагт Улаанбаатар хотод газардсанаар бидний дурсамж дүүрэн, сонирхолтой аялал маань өндөрлөнө.
Өглөөний цай
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар - Шанхай - Улаанбаатар хоёр талын нислэгийн тийз (УБ-Шанхай тээш 10 кг , гар цүнх 7 кг; Шанхай-УБ тээш 20 кг , гар цүнх 7 кг)
✓ Шанхай хотод байрлах зочид буудал
✓ 33 суудалтай аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал