Хуваарь: 06-р сарын 04, 11, 18, 25
07-р сарын 02, 09, 16, 23, 30
08-р сарын 06, 13, 20
Аяллын үнэ
Том хүн: 2.990.000₮
Хүүхэд 2-11.9 нас зочид буудалд оргүй: 2.790.000₮
Хүүхэд 0-2 нас зочид буудалд оргүй: 390.000₮
Өдөр 1: Улаанбаатар - Жанжиажие
Аялагчид өглөө Чингис хаан ОУНБ-д цуглан бүртгэлээ хийлгэнэ. Hunnu Air MR-845 дугаартай нислэгээр 08:30 цагт нисч 11:50 цагт Жанжиаже хотод бууна. Хил гааль нэвтэрсний дараа хөтөч , автобус тосон авч зочид буудалдаа байрлан амарна
Өдрийн хоол
Өдөр 2: Жанжиаже - Шилэн гүүр
Бид өглөөний цайгаа уугаад Гранд хавцлын үзэсгэлэнт газрыг үзэхээр хөдөлнө.
➢ Тус газар нь Хятад улсын аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс бөгөөд, шилэн гүүр нь 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно
✓ Нэмэлт төлбөр: VR + Zipline + Slide 240 юань/хүн
✓ Нэмэлт хөтөлбөр : Шар луугийн агуй 280 юань/хүн
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны Шиан Зунлин уламжлалт клиниктэй танилцана. Үүний дараа бид Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт газар буюу Тиан Мэн Шань руу очиж аяллаа үргэлжлүүлнэ.
➢ Тэнгэрийн хаалга уул нь БНХАУ-ын 5А зэрэглэлтэй жуулчлалын газар бөгөөд энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно.
Өглөөний цай
Оройн хоол
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Шангпин цайны ордоноор зочилно. Үүний дараа Ойн цэцэрлэгт хүрээлэнд ирж аяллаа үргэлжлүүлнэ. BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. Оройн хоолоо идээд зочид буудалдаа амарна.
➢ Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин " гэх тодотголыг өгсөн байна.
Өглөөний цай
Оройн хоол
Баофэн нуур нь Жанжиажегийн байгалийн хамгийн үзэсгэлэнт хэсгүүдийн нэг бөгөөд “тэнгэрийн ариун нуур” гэж алдаршсан. Энэ нь Wulingyuan Scenic Area-ийн бүрэлдэхүүнд багтдаг, дэлхийн өвд орсон аялал жуулчлалын чухал бүс юм. Нуурын орчимд өндөр хадан оргил, тунгалаг ус, ногоон арал бүхий гайхамшигт байгаль оршдог бөгөөд завиар аялахад тайван, сэтгэл сэргээм мэдрэмж төрүүлдэг.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа уусны дараа Маояан гол руу аялалдаа гарна. Энэхүү гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгин хүчтэй давлгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13км, 66 метрийн уналттай нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно.
Өглөөний цай
Өдрийн хоол
Энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй өдөр байх тул аялагчид буудалдаа тааваараа амарч, хотын орчинтой тайван танилцах, сонирхсон газраараа зочлох аль эсвэл шоппинг хийх боломжтой.
Өглөөний цай
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх онгоцны буудлыг зорин хөдөлнө. Жанжиаже хотоос 12:50 цагт эх орон руугаа нисэж, Улаанбаатар хотод 16:20 цагт бууна. Ийнхүү мартагдашгүй аяллын маань хуудас хаагдах ч дурсамж нь сэтгэлд үлдэнэ.
Өглөөний цай
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар – Жанжиажие – Улаанбаатар /2 талын нислэгийн тийз/
✓ Аяллын турш байрлах 4 одтой зочид буудлууд / Нэг өрөөнд 2 хүн байрлана/
✓ Аяллын турш үйлчлэх автобусны зардал
✓ Хөтөлбөрт багтсан хоол
✓ Хөтөлбөрт багтсан үзвэр үйлчилгээ
✓ Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
✓ Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал
✓ Нэмэлт төлбөртэй болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал