Хуваарь: 05-р сарын 05, 19
06-р сарын 02, 16
Аяллын үнэ
Том хүн: 2.690.000₮
Хүүхэд 2-11.9 нас зочид буудалд оргүй: 2.390.000₮
Өдөр 1: Улаанбаатар - Замын-Үүд - Эрээн
Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 276-р гал тэрэгээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
Өдөр 2: Замын-Үүд - Эрээн
Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад шууд автобусанд сууж хөдөлнө. Эрээн хотод орж ирнэ. Эрээн хотод ирээд буудалдаа байрлана. Үүний дараа чөлөөт цагтай.
Буудал: Эрээн хотын Жингтай зочид буудалд бууна. /өглөөний цай байдаггүй/
Өглөө эрт цугларч автобусаар Эрээн хотын нисэх онгоцны буудлыг зорин хөдөлнө. Эрээн хотоос нисэж Хөх хотод хүрэлцэн ирнэ.
Хөх хотод богино хугацааны чөлөөт цаг гарч, аялагчид өөрийн хүссэнээр орчинтой танилцах боломжтой. Үүний дараа товлосон цагт цугларч Хөх хотын нисэх онгоцны буудал руу явна.
18:40 цагт Хөх хотоос нисэж 21:20 цагт Чанша хотод хүрэлцэн ирж, буудал руугаа явж амарна
Өглөөний цайны дараа Жанжиажие хотын зүг аяллын автобусаар 5 цаг орчим явна. Жанжиажиед очоод
"Жанжиажиегийн сүнс" гэгддэг (Тяньмэний байгалийн цогцолборт газар)-т зочлоно. Энд та дэлхийн хамгийн урт (7,455 метр) агаарын утсан замаар (кабель кар) уул өөд өгсөн 99 нугачаат замыг тольдон харна.
Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхана. Хөл доор төгсгөлгүй ногоон ургамалууд, сүрэг шувууд тоглож байхыг харна. Нүдээ аниад, хөндүүрлэсэн хөлөө тэнийлгэж, зүрхний цохилтоо хурдсахыг мэдэрч, гараа сунгаж хамгийн төгс, хамгийн сэтгэл хөдөлгөм, тансаг байгалийн сайхныг мэдрэх боломжтой. (Шилэн банзан замыг хааж, аялал хийхийг хориглосон үе таарвал аялах боломжгүй)
➢ Санал болгох үзвэр бол Тужягийн цэцэрлэгт хүрээлэн. Тасалбар 120 юань өөрийн зардлаар төлж үзнэ. Аяллын хугацаа 1.5 цаг. Архитектурын хэв маяг нь ганган барилгуудыг нэгтгэсэн ердийн оршин суугчид амьдардаг газар юм. Тужягийн хуучин өргөө нь Күнз, Буддизм, Даоизм гэсэн гурван шашныг нэгтгэж, одон орон судлал, газарзүй, санхүү, Фэншүй соёлыг нэгтгэсэн бөгөөд баруун Хунан байтугай улс даяар хамгийн сайн хадгалагдан үлдсэн архитектурын амьд олдвор гэж үздэг. Үүний дараа Жанжиажиэ байгалийн цогцолборт газар руу явж зочид буудалдаа орж амарна.
Өглөөний цай
Оройн хоол
Өглөөний цайны дараа байгалийн цогцолборт газраар аялж, хүчилтөрөгчийн баараар зугаалах ба Алтан ташуур горхиор зугаална. Энд үзэсгэлэнт байгаль, эртний өндөр модод, зэрлэг сармагчингууд, байгалийн үзэсгэлэнг нэгэн зэрэг үзэх боломжтой.
➢ Энэ байгалийн цогцолборт газарт байгалийн дундуур галт тэрэгтэй аялал хийх боломжтой. /Шилийн галлерейн галт тэргээр сайн дураараа сонгож явж болно, нэг талдаа 38 юань, хоёр талын 76 юань, 30 мин гаруй/
Байлонгийн цахилгаан шатаар ууланд өгсөж, уруудаж Юаньжиажие хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт "Аватар" киноны зураг авалтын газар болох Pandora's Wonderland буюу Пандора гариг гэж нэрлэх болсон. Үүл манан, сүрлэг "Халелуяа уул“-ын оргилуудын гайхалтай байгалийн үзэсгэлэнт газруудыг дээрээс нь доошоо үзэж сонирхоно. Мөн энэ өдөр торгоны дэлгүүр орно.
Өглөөний цай
Оройн хоол
➢ Санал болгох үзвэр: Хуанлонг буюу Шар лууны агуйгаар зочилно. 2010 оноос эхлэн жил бүр нэг сая гаруй жуулчид хүрэлцэн ирж сонирхдог байгалийн гайхамшигт хосгүй бүтээл юм. Нийт 4 түвшин, 13 танхим, газар доорхи 3 хүрхрээ, газар доорх 2 гол, 3 усан сантай. Агуйн хамгийн том танхим нь 4000м2 бөгөөд гурван хүрхрээний хамгийн өндөр нь 50м юм. /228 юань ойролцоогоор 2 цаг, газар доорх голуудын аль нэгээр завиар аялна, аялагч өөрийн зардлаар/
Цайны дэлгүүр орно: Хятадын цайны соёлын талаарх мэдлэг авахын хажуугаар биед ашиг тустай цайнуудаас амталж болно.
➢ Санал болгох үзвэр: Яочи - Баофенг нуур "Дэлхийн сонгодог нуур" гэж нэрлэдэг ба үзэсгэлэнт уулс, тунгалаг ус бүхий дур булаам байгальд завин дээр зугаалах боломжтой /198 юань ойролцоогоор 2 цаг аялагч өөрийн зардлаар/. Баофенг нуур, Чифэн хүрхрээ, Йинво тосгон, Ишиантянь зэрэг газруудыг Вулингюаний "Дөрвөн гайхамшиг" гэж нэрлэдэг. Энэ бол Жанжиажиегийн байгалийн үзэсгэлэнт газрын цорын ганц усан суурьтай газар
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайны дараа дэлхийн хамгийн өндөр, хамгийн урт уулын хавцлын "Юнтянду" шилэн гүүрээр зочлоно. Шилэн гүүр нь 430 метр урт, 6 метр өргөн, гүүрний тавцан нь хөндийн ёроолоос 300 орчим метрийн зайд, 800 хүн зогсох боломжтой. (Энэхүү гүүрийг үзэх аялагчид 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Гүүрээр аялах хугацаа 20-30 минут. 1. Цаг агаар муутай үед шилэн гүүр хаагдаж болзошгүй; 2. Гүүрэн дээр түрийвч, гар утасны гэртэй гар утаснаас бусад зүйл авч орохыг хориглоно 3. Зүрхний өвчтэй, цусны даралт ихсэх, өндрөөс айдаг, согтуу болон бусад бие бялдрын өвчтэй хүмүүс тус газрыг үзэхэд тохиромжгүй 4. Өндөр өсгийтэй гутал өмссөн жуулчид гүүрэн дээр гарахыг хориглоно 5. Гүүрэн дээр хөөцөлдөх, тоглох, эд зүйл шидэх, гүүрэн дээрх хашлагад тулахыг хориглоно).
Өдрийн хоолны дараа Чанша хотын зүг аяллын автобусаар хөдөлнө. Оройлцоогоор 5 цаг явна. Орой нь зочид буудалдаа байрлан амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөөний цайгаа уусны дараа аялагчдад чөлөөт цаг гарна. Үүний дараа өдрийн хоолоо зооглоод Чанша хотын онгоцны буудал явна. 14:55 цагт Чангшагаас нисээд 17:35 цагт Хөх хотод газардана. Хөх хотын эйрпортын буудалд орж амарна.
Өглөөний цай
Өдрийн хоол
Өглөө 05:00 цагт цугларч автобусаар нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагаас Эрээн хотруу нисээд 07:55 цагт бууна. Эрээн хотод ирээд Зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай. Өдөр 13:00 цагт Эрээнээс автобусаар Замын Үүд рүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно. Замын Үүдээс 18:05 цагт 275-р гал тэргээр Улаанбаатар хотын зүг хөдлөнө.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр бидний аялал маань өндөрлөнө.
Анхаарах зүйл: Хунан мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэврийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг
Аяллын үнэд багтсан зүйлс
✓ Улаанбаатар-Замын Үүд-Улаанбаатар галт тэрэгний тасалбар
✓ Замын Үүд-Эрээн-Замын Үүд хил гарах тасалбар
✓ Эрээн-Хөх хот-Чанша нислэг /ачаа тээшний жин 10+5кг/
✓ Чанша-Хөх хот-Эрээн нислэг /ачаа тээшний жин 10+5кг/
✓ Хөх хотод хонох зардал /нэг өрөөнд 2 хүн/
✓ Чанша хотод 4* зочид буудалд хонох зардал /нэг өрөөнд 2 хүн/
✓ Жанжиажие хотод орон нутгийн 5* зочид буудалд хонох зардал /нэг өрөөнд 2 хүн/
✓ Аяллын автобус
✓ Хөтөлбөрт заагдсан хоол
✓ Хөтөлбөрт дурдагдсан үзвэр, үйлчилгээний зардал
✓ Хятад Монгол хэлтэй хөтөч
✓ Гадаад зорчигчдын даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс
✓ Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
✓ Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
✓ Хувийн хэрэгцээний зардал
✓ Нэмэлт төлбөртэй болон чөлөөт цагийн үзвэр үйлчилгээний зардал