Аялал төлөвлөх
Чүнчин – Жанжиажие хосолсон
← Бүх аялал

Хятад

Чүнчин – Жанжиажие хосолсон

Уулын хот Чүнчин ба «Аватар»-ын уулс нэг аялалд.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

7 шөнө / 8 өдөр

Нэг хүний үнэ

3,290,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Чүнчин: панда, Хунъядун, Kuixing барилга
  • Хурдны галт тэргээр Жанжиажие
  • Тэнгэрийн хаалга — 7455 м кабель зам
  • «Аватар» уулс, шилэн гүүр, Тианзи уул
  • 4* буудал
Нислэг
Шууд нислэг + хурдны галт тэрэг

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 6–7-р сар (6/04, 6/11, 6/18, 6/25, 7/03 … 7/31) (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

8 өдөр 7 шөнөШууд нислэг + хурдны галт тэрэг🏨 4* зочид буудлууд

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Жанжиажие – Чүнчин

    05:00-д нисэх буудалд цуглана. 08:00-д хөөрч 11:30-д Жанжиажиед газардана. Хурдны галт тэргээр Чүнчин рүү ~2 ц 45 мин явж буудалдаа амарна.

  2. Өдөр 2

    Чүнчин хотын аялал

    250 гаруй амьтантай амьтны хүрээлэн (панда). Нэг талаасаа 1, нөгөө талаасаа 22 давхар Kuixing барилга, орой гэрэлтдэг Хунъядун (Hongya Cave), Лунмэньхао хуучин гудамж, Цзефанбэй хөшөө. Оройн хоолны дараа шоппинг.

    🍽 Хоол: өглөө / өдөр / орой

  3. Өдөр 3

    Чүнчин — чөлөөт өдөр

    Өөрийн сонирхлоор өнгөрүүлнэ. Outlet орох бол Чүнчинд — Жанжиажиед outlet байхгүй.

    🍽 Хоол: өглөө / – / –

  4. Өдөр 4

    Чүнчин – Жанжиажие – Тэнгэрийн хаалга

    Хурдны галт тэргээр Жанжиажие руу явна. 7455 м урт, дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн кабель замаар 1279 м өндөрт өгсөнө. Тэнгэрийн хаалга агуй, 99 нугачаат зам, шилэн зам, 999 шат.

    🍽 Хоол: өглөө / өдөр / орой

  5. Өдөр 5

    Ойн цэцэрлэгт хүрээлэн – Аватар уулс

    Цайны ордоноор зочилно. Байлун шилэн лифтээр «Аватар»-ын уулс — Халалүяа уул, «тэнгэр дэх анхны гүүр».

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 6

    Гранд хавцал – Шилэн гүүр – Тианзи уул

    300 м өндөрт, 430 м урт шилэн гүүр, «Уулын оройн хаан» Тианзи уул. Нэмэлт: VR + zipline + гулсуур (240¥), Шар луугийн агуй (280¥).

    🍽 Хоол: өглөө / – / орой

  7. Өдөр 7

    Жанжиажие — чөлөөт өдөр

    Өөрийн хүсэл сонирхлоор өнгөрүүлнэ.

    🍽 Хоол: өглөө / – / –

  8. Өдөр 8

    Жанжиажие – Улаанбаатар

    12:30-д нисч Улаанбаатарт 16:00-д бууна.

    🍽 Хоол: өглөө / – / –

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн3,290,000₮
Хүүхэд 5–12 нас (оргүй)2,790,000₮
Нярай 0–2 нас390,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Жанжиажие – Улаанбаатар 2 талын нислэг
  • Жанжиажие – Чүнчин – Жанжиажие хурдны галт тэрэг
  • 4* зочид буудал (1 өрөөнд 2 хүн)
  • Аяллын автобус, хөтөлбөрт багтсан хоол, үзвэр
  • Монгол хэлтэй хөтөч, орчуулагч
  • Гадаад зорчигчийн даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Жанжиажие одоо
≈ +10°C (12-р сарын дундаж)

0 / 25 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

3,290,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: 6–7-р сар (6/04, 6/11, 6/18, 6/25, 7/03 … 7/31)) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.