Та бүхнийхээ тусламж дэмжлэгээр гэр бүлээрэй сайхан аялаад ирлээ. Эхнэртэй барьсан гэнэтийн бэлэг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжтай аялал байлаа. Хөтөч Итгэл үнэхээр хүн чанартай, ажилдаа мундаг сайн хөтөчтэй аяллаа. Та бүхний ажилд өндөрөөс өндөр амжилт хүсье.
Туркийн 3 хотын аялал: Энэ аялалд гэр бүлтэйгээ сэтгэл хангалуун маш сайхан яваад ирлээ. Аяллын хөтөлбөр, арга хэмжээ, амралт, зочид буудлууд, ялангуяа Анталия хот, үзвэр үйлчилгээ, дэлгүүрүүд бүгдээрээ таалагдлаа. Туркийн хөтөч Бемка, жолооч Эркан бидэнд үйлчилсэн хүмүүст маш их баярлалаа. Ялангуяа бид хоёрт энэ аяллыг санал болгож аялсан Тунамал турын Булган дүүдээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дахин анги хамт олноороо, найз нөхдөөрөө аялах болно оо. Тунамал турынхандаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье ❤️
За бид хэд үнэхээр “Nice” аялж явна даа. Тунамал турын аяллын хөтөлбөр нь бид 4-т маш их таалагдаж байгаад нь эгч нь үнэхээр их баярлаж байна. Тунамал турын гүйцэтгэх захирал хөөрхөн зантай Булгандаа болон Од Амкадаа, манай аяллын хөтөч даруухан зантай хөөрхөн Эрдостоо болон сайхан сэтгэлтэй 2 хөөрхөн дүүдээ, хөөрхөн найз нартайгаа хамтдаа сэтгэл нийлэн хөгжилтэй, баяр хөөртэй аялж байгаадаа та нартаа эгч нь ихэд талархаж байгаагаа дахин дахин илэрхийлье. 😃🌸💖😘🥰🥰🙏🙏🙏
Маш их баярлалаа, ёстой тухтай гоё аялаад ирсээн. Сэтгэл маш өндөр, дурсамж дүүрэн гоё аялал болсон. Хөтөч ёстой мундаг байсан, маш их баярлалаа 🥰🥰 Ажлын өндөр амжилт хүсье 💐Цаашдаа ахин сонгон үйлчлүүлнэ ээ 🤗🤗🤗