
Онцлох үзвэрүүд
- Мөсөн музей, 3D зургийн хүрээлэн
- Seongeup ардын тосгон, Aqua Planet аквариум
- Монгол морин циркийн тоглолт
- Jeju Oriental, Shinhwa Resort 5* буудал
- Татваргүй дэлгүүр, «солонгон зам»
- Нислэг
- Хүннү Эйр шууд нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 6/17, 7/10, 7/15, 8/05, 8/13, 9/23 (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
5 өдөр 4 шөнөХүннү Эйрийн шууд нислэг🏨 Jeju Oriental Hotel → Jeju Shinhwa World (Shinhwa Resort)
Өдөр 1
Улаанбаатар – Жэжү арал
Хүннү Эйрийн нислэгээр 12:00-д хөдөлж 15:50-д Жэжүд бууна. Хөтөчтэй уулзаж Sumokwon Theme Park-ийн мөсөн музей, 3D зургийн хүрээлэнд зочилно. Оройн хоолны дараа Jeju Oriental Hotel-д байрлана.
🍽 Хоол: – / онгоцонд / орой
Өдөр 2
Herb Garden – Seongeup ардын тосгон – Aqua Planet
Herb Garden-д хөлийн массаж, Жэжүгийн уугуул иргэдийн амьдралыг харуулсан Seongeup Folk Village. Өдөр гахайн шарсан мах. Далайн эргээр алхаж киноны зураг авалт хийсэн сүмийг үзнэ. Солонгосын хамгийн том аквариум Aqua Planet. Орой самгетан (тахианы шөл).
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 3
Гоо сайхны дэлгүүр – Далайн эрэг – Монгол морин цирк
Өрөөгөө хүлээлгэн өгч Солонгосын гоо сайхны барааны дэлгүүрээр орно. Өдөр шарсан загас, далайн эргээр зугаална. Монгол хүүхдүүдийн тоглодог морин циркийн тоглолт үзнэ. Орой үхрийн махан хоол. Shinhwa Resort-д байрлана.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 4
Жэжү — чөлөөт өдөр
Шоппинг, усан парк, амралт — хүссэнээрээ. Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 5
Жэжү – Улаанбаатар
Татваргүй дэлгүүр, кофе шопын гудамж, далайн эргийн «солонгон зам»-д зураг авна. 16:50-ийн шууд нислэгээр Улаанбаатарт 20:50-д бууна.
🍽 Хоол: өглөө / өдөр / онгоцонд
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 4,290,000₮ |
|---|---|
| Хүүхэд 2–11 нас | 4,090,000₮ |
| Нярай 0–2 нас (онгоцны такс) | 150,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Жэжү – Улаанбаатар нислэг
- Жэжү хотын төвд 5* зочид буудал (2 хүн нэг өрөөнд)
- Хөтөлбөрт заагдсан бүх үзвэр, хоол
- Агааржуулагчтай автобус
- Нутгийн хөтөч, монгол хэлтэй орчуулагч
- Аяллын иж бүрэн даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Өрөөнд ганцаараа байрлавал нэмэлт төлбөр
- – Shinhwa усан паркийн аврах хантааз (9,000₩), алчуур (4,000₩)
- – Анхаар: БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан, визнээс татгалзуулсан, хилээс буцаагдсан бол Жэжүгийн хилээр визгүй нэвтрэх боломжгүй
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Жэжү одоо
≈ +10°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.