
Хугацаа
7 шөнө (Натранг 4 + Муйне 3)
Нэг хүний үнэ
4,990,000₮-сОйрын гаралт
12-р сарын 18 (Баасан)
Онцлох үзвэрүүд
- Натранг: 5 одтой зочид буудал, далайн эрэг, шөнийн зах
- Муйне: Centara Mirage Resort — All-inclusive
- Өдөрт 3 хоол, уух зүйлс багтсан
- Чөлөөт цагаа өөрийн хүссэнээр
- Нислэг
- Шууд нислэг
Гаралтын огноо
- 12-р сарын 18 (Баасан)Том хүн 5,190,000₮Хүүхэд 4,490,000₮
- 12-р сарын 25 (Баасан)Том хүн 5,590,000₮Хүүхэд 4,890,000₮
- 1-р сарын 1 (Баасан)Том хүн 5,590,000₮Хүүхэд 4,890,000₮
- 1-р сарын 8 (Баасан)Том хүн 5,590,000₮Хүүхэд 4,890,000₮
- 1-р сарын 15 (Баасан)Том хүн 5,190,000₮Хүүхэд 4,490,000₮
- 1-р сарын 22 (Баасан)Том хүн 4,990,000₮Хүүхэд 4,290,000₮
- 1-р сарын 29 (Баасан)Том хүн 4,990,000₮Хүүхэд 4,290,000₮
- 2-р сарын 5 (Баасан)Том хүн 5,990,000₮Хүүхэд 5,290,000₮
- 2-р сарын 12 (Баасан)Том хүн 5,190,000₮Хүүхэд 4,490,000₮
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөШууд нислэгтэй🏨 Муй Не: Centara Mirage Resort — All inclusive (1 виллад 2 хүн)
Өдөр 1
Улаанбаатар – На Транг шууд нислэг
Чингис хаан ОУНБ-д 15:00 цагт цуглан бүртгэл хийлгэнэ (нислэг 18:00 – 23:00). На Транг хотод буусны дараа хил гаалиар гарч, хөтөч жолоочтой уулзан зочид буудалдаа байрлаж амарна.
🍽 Хоол: – / онгоцны хоол / –
Өдөр 2
3 арлын завин аялал – Шавар банн
Өглөөний цайны дараа арлаас арал руу завиар аялж (Island hopping), далай дээр өдрийг өнгөрүүлнэ. Хүсвэл нэмэлт төлбөртэй парасайлинг, усан мотоцикл. Дараа нь Вьетнамын хамгийн том эрдэс, шаврын эмчилгээний цогцолборт шавар, эрдэс усаар биеэ амраана.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 3
Вин Вондерс парк
Хон Трэ арал дээрх VinWonders зугаа цэнгэлийн парк: галзуу хулгана, усан гулсуур, аварга хүрд, аквариум, амьтны хүрээлэн, цэцэрлэг. Далайн дээгүүрх кабель машинаар На Транг булангийн үзэмжийг тольдоно. Орой буудалдаа амарна.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 4
На Транг — чөлөөт өдөр
Буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, шоппинг хийх зэргээр хүссэнээрээ өнгөрүүлнэ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 5
Дарсны цамхаг – Муй Не
Муй Не аялал жуулчлалын бүс рүү 3–4 цаг явна. Замдаа Европ хэв маягийн Wine Castle-д зочилно. Centara Mirage Resort-ын виллад байрлана — All inclusive: өглөө, өдөр, оройн хоол, хөнгөн зууш, уух зүйлс цагийн хуваарийн дагуу үнэгүй.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой
Өдөр 6–7
Муй Не — чөлөөт өдрүүд
Ресортын усан парк, гулсуур, бассейнд амарна. Хүсвэл нэмэлт төлбөртэй ATV мотоциклоор элсэн манхан дундуур эсвэл ретро «69» машинаар аялна.
🍽 Хоол: өглөө / өдөр / орой / зууш / уух зүйлс
Өдөр 8
На Транг – Улаанбаатар
Өрөөгөө хүлээлгэн өгч нисэх буудал руу хөдөлнө. Нислэг 10:00 – 17:00, Улаанбаатарт газардснаар аялал өндөрлөнө.
🍽 Хоол: өглөө / онгоцны хоол / –
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн (12+) | 4,990,000₮ – 5,990,000₮ |
|---|---|
| Хүүхэд (2–11 нас) | 4,290,000₮ – 5,290,000₮ |
| Нярай (0–2 нас) | 590,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – На Транг – Улаанбаатар шууд нислэгийн тийз
- Зочид буудал (1 өрөөнд 2 том хүн, хүүхэд ор эзлэхгүй)
- Хөтөлбөрт багтсан хоол, үзвэр үйлчилгээ
- Монгол хөтөч, орчуулагч
- Гадаад аялагчийн даатгал
- Аяллын турш автобус, унаа
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээ
- – Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Натранг одоо
≈ +27°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.