
Онцлох үзвэрүүд
- Далянь: 5* Sweetland буудал
- Венецийн усан хот, Фүжиажуан далайн эрэг
- Discovery Kingdom зугаа цэнгэлийн парк
- Хурдны галт тэргээр Бэйдайхэ
- Бинтаню уул, шилэн гүүр
- Нислэг
- Шууд нислэг
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 6/19, 6/26, 7/03 … 8/21 (долоо хоног бүр) (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөШууд нислэг + хурдны галт тэрэг🏨 Далянь: Sweetland 5* (4 шөнө) · Бэйдайхэ: Orange 4* (3 шөнө)
Өдөр 1
Улаанбаатар – Далянь
19:00-д Чингис хаан ОУНБ-д цуглана. 22:00-ийн нислэгээр нисч 00:35-д Даляньд бууна. Автобусаар буудалдаа хүрч амарна.
Өдөр 2
Далянь хотын аялал
Далайн эргийн хад, ойтой Хайжиюн цэцэрлэгт хүрээлэн; суваг, гүүр, завин аялалтай «Венецийн усан хот»; тунгалаг устай Фүжиажуан далайн эрэг; Discovery Kingdom зугаа цэнгэлийн парк.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 3–4
Далянь — чөлөөт өдрүүд
Унаа, хоол үйлчлэхгүй ч хөтөч дэргэд байна — нийтийн тээвэрт сууж үзэх, худалдаа хийх зэргээр чөлөөтэй өнгөрүүлнэ.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 5
Далянь – Бэйдайхэ (хурдны галт тэрэг)
08:49 – 12:04 хурдны галт тэргээр Бэйдайхэ хотод хүрч буудалдаа байрлана.
🍽 Хоол: өглөө / өдөр / –
Өдөр 6
Бинтаню уул – Шилэн гүүр
Бинтаню уул болон шилэн гүүрээр ~90 минут аялж байгалийн үзэсгэлэнт тогтоцыг үзнэ.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 7
Бэйдайхэ — чөлөөт өдөр
Шар тэнгисийн эргийн алдартай амралтын бүс — урт цэвэр эрэг, нар мандах, жаргах үзэмж. Унаа, хоол үйлчлэхгүй, хөтөч дэргэд байна.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Бэйдайхэ – Улаанбаатар
14:00-д өрөөгөө хүлээлгэн өгнө. 18:30-д нисч Улаанбаатарт 21:05-д бууна.
🍽 Хоол: өглөө / – / –
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн (6-р сар) | 2,690,000₮ |
|---|---|
| Том хүн (7–8-р сар) | 2,890,000₮ |
| Хүүхэд 2–18 нас (оргүй) | 2,390,000₮ |
| Нярай 0–2 нас | 390,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Далянь, Бэйдайхэ – Улаанбаатар нислэг
- Далянь 5* буудал 4 шөнө, Бэйдайхэ 4* буудал 3 шөнө
- Далянь – Бэйдайхэ хурдны галт тэрэг
- Аяллын турш хөтөч, орчуулагч, автобус
- Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Хувийн хэрэгцээний зардал
- – Нэмэлт төлбөртэй үзвэр
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Далянь одоо
≈ +1°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →