Аялал төлөвлөх
Жининь – Мини Аватар – Хөх хот
← Бүх аялал

Хятад

Жининь – Мини Аватар – Хөх хот

Аялал + эрүүл мэндийн шинжилгээ нэг дор.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

6 шөнө / 7 өдөр

Нэг хүний үнэ

890,000₮

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Water World усан амралтын цогцолбор
  • Мини Аватар: шилэн гүүр, зоопарк, усан парк
  • Хөх хотын аквариум, шинжлэх ухааны музей
  • Naobao гэрэлт гудамж, шөнийн аялал

🎁 Бонус: Биеийн ерөнхий шинжилгээ БЭЛЭГ

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Өдөр бүр (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

7 өдөр 6 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Жинин

    07:20-д Замын-Үүдэд хүрч хил гарна. Эрээнд өдрийн хоол (буфет нэмэлт 40¥). Жинин рүү 350 км (4–5 цаг). Water World усан амралтын цогцолборт байрлана: 33 төрлийн халуун рашаан, саун, бассейн, хүүхдийн усан тоглоом. 18:00–20:30 буфет оройн хоол.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  3. Өдөр 3

    Хүслийн суварга – Мини Аватар

    Хүслийн суваргаас Жинин хотыг тольдоно. Мини Аватар цогцолбор (90 км): шилэн гүүр, зоопарк, усан парк. Хүсвэл солонгон гүүр, zipline (50–100¥).

    🍽 Хоол: өглөө / – / орой

  4. Өдөр 4

    Хөх хот — шинжилгээ, музей, Наобао

    Хөх хот руу 70 км (~1 цаг). Шинжилгээ өгөх аялагчид өглөө өлөн байна. Бусад нь дэлгүүр хэснэ. Дараа нь Шинжлэх ухааны музей, аквариум үзэж, орой Naobao цогцолборын гэрэлт гудамжаар зугаална.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  5. Өдөр 5

    Хөх хот – Эрээн

    Шинжилгээний хариугаа авна; бусад нь чөлөөт цагтай. Эрээн рүү 420 км (~5 цаг) явж буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  6. Өдөр 6

    Эрээн – Замын-Үүд

    12:00-д өрөөгөө хүлээлгэн өгч хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  7. Өдөр 7

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн890,000₮
Хүүхэд (2016–2023 он, оргүй)750,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (плацкарт; тасалгаат болгоход нэг талдаа +30,000₮)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Жинин Water World, Хөх хот, Эрээний буудал
  • Мини Аватар цогцолбор, аяллын автобус
  • Хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Бэлэг: биеийн ерөнхий шинжилгээ (дотор, мэс заслын үзлэг, ЗЦБ, цус, шээс, хэвлий, бөөрний хэт авиа, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн үзлэг, судас барих)
  • Хятад, монгол хэлтэй хөтөч
  • Гадаад зорчигчийн даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Уламжлалт эмнэлгээс эм, тан худалдан авахгүй байхыг анхаарна уу — үүсэх эрсдэлийг зохион байгуулагч хариуцахгүй

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Хөх хот одоо
≈ −5°C (12-р сарын дундаж)

0 / 27 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

890,000₮

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: Өдөр бүр) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.