
Хятад
Датон – Мини Аватар – Хөх хот
Хүүхдэд парк, шоу — томчуудад аялал, соёл. Гэр бүлийн сонголт.
Онцлох үзвэрүүд
- Fantawild Adventure Theme Park (галзуу хулгана, 4D/5D кино, VR)
- Мини Аватар: шилэн гүүр, усан парк, зоопарк
- Хөх хотын аквариум, шинжлэх ухааны музей
- Эртний хотын хэрэм, шөнийн аялал
Гаралтын огноо
Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: Пүрэв гараг бүр (баталгаажуулна уу).
Өдөр тутмын хөтөлбөр
8 өдөр 7 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)
Өдөр 1
Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)
15:30-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.
Өдөр 2
Замын-Үүд – Эрээн – Хөх хот
07:20-д хил нэвтэрч Эрээнд өдрийн хоол (буфет нэмэлт 40¥). Хөх хот руу 420 км (~5 цаг). Оройн хоолны дараа буудалдаа амарна.
🍽 Хоол: – / – / орой
Өдөр 3
Хөх хот — шинжилгээ, музей, Наобао
Шинжилгээ өгөх аялагчид шинжилгээнд хамрагдана (өглөө өлөн); бусад нь дэлгүүр хэснэ. Шинжлэх ухааны музей, аквариум. Орой Naobao цогцолборын гэрэлт гудамжаар зугаална.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 4
Хөх хот – Мини Аватар
Шинжилгээний хариугаа авна. Мини Аватар цогцолбор (90 км): шилэн гүүр, зоопарк, усан парк. Хүсвэл солонгон гүүр, zipline (50–100¥).
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 5
Датон — Fantawild Adventure парк, эртний хот
Датон руу 200 км явж Fantawild Adventure Theme Park: галзуу хулгана, 4D/5D кино, VR, динозаврын ертөнц, усны тоглоом, хүүхдийн бүс. Орой эртний хотын хэрэм, гэрэлт гудамжаар зугаалж буфет оройн хоол иднэ.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 6
Датон – Эрээн
Эрээн рүү ~450 км. Замдаа Жининд Ябло арьсан эдлэлийн дэлгүүрээр зочилно. Эрээнд Зээл худалдааны төвийн орчмын буудалд байрлана.
🍽 Хоол: өглөө / – / орой
Өдөр 7
Эрээн – Замын-Үүд
12:00-д өрөөгөө хүлээлгэн өгч 13:00-д хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.
🍽 Хоол: өглөө / – / –
Өдөр 8
Улаанбаатар
09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.
Үнэ ба гарах өдрүүд
| Том хүн | 1,090,000₮ |
|---|---|
| Хүүхэд (2016–2023 он, оргүй) | 790,000₮ |
Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.
Үнэд багтсан
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг
- Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
- Хөх хот, Датон, Эрээний зочид буудал
- Fantawild парк, Мини Аватар цогцолбор
- Аяллын автобус, хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
- Хятад, монгол хэлтэй хөтөч
- Гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй
- – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
- – Хувийн хэрэгцээний зардал
Анхаарах зүйлс
Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
- Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
- Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
- Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
- Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
- Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
- Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
- Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
- Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
- Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
- Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.
Авч явах зүйлс
Датон одоо
≈ −4°C (12-р сарын дундаж)
Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.
Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.
Хятад — бусад аялал
ХятадХүүхэдтэй гэр бүлШанхай + Диснейлэнд
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 5 шөнө / 6 өдөр
Нэг хүн3,290,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлЖининь – Бээжин – Жанжакоу
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,590,000₮
Дэлгэрэнгүй →
ХятадХүүхэдтэй гэр бүлБээжин — сурагчдын амралт
- Ойрын гаралт
- Огноо лавлах
- Хугацаа
- 7 шөнө / 8 өдөр
Нэг хүн1,650,000₮
Дэлгэрэнгүй →