Хятад
Ихэнх газар утасны төлбөр (Alipay, WeChat Pay) хэрэглэдэг. Гадаад картаа аппликейшндээ урьдчилан холбож, бага хэмжээний юань авч яваарай.
Вьетнам
Бэлэн донг түгээмэл. Ам.долларыг газар дээр нь солиход хялбар; ресортод карт ажилладаг.
Япон
Карт ихэнх газар ажилладаг ч жижиг дэлгүүр, сүм, автоматад бэлэн иен хэрэгтэй.
Солонгос
Карт бараг бүх газар ажилладаг. Зах, жижиг газарт бага хэмжээний вон хэрэг болно.
Турк
Карт өргөн хэрэглэгддэг; базаарт бэлэн лира хэрэгтэй. Ам.доллар, еврогоо газар дээр нь солиорой.
Аль ч улсад том дүнтэй бэлэн мөнгийг нэг дор биш, хэд хуваан хадгалаарай.



