Аялал төлөвлөх
Хөх хот — эрүүл мэндийн шинжилгээтэй
← Бүх аялал

Хятад

Хөх хот — эрүүл мэндийн шинжилгээтэй

Иж бүрэн шинжилгээ + усан парк, музей, шоппинг.

📋 Өдөр бүрийн хөтөлбөр🧳 Авч явах зүйлсийн чеклист

Хугацаа

6 шөнө / 7 өдөр

Нэг хүний үнэ

990,000₮-с

Ойрын гаралт

Огноо лавлах

Онцлох үзвэрүүд

  • Эрэгтэй / эмэгтэй багц шинжилгээ (шинжилгээтэй үнэ 1,290,000₮)
  • Бэлэг: компьютер томографи (4 төрлөөс сонгоно)
  • Naobao усан парк
  • Өвөрмонголын үндэсний музей
  • Эрээнд чөлөөт шоппинг
Хөдлөх газар
Улаанбаатар (галт тэрэг)

Гаралтын огноо

Баталгаатай гаралт одоогоор зарлагдаагүй — огноог утсаар эсвэл Messenger-ээр лавлана уу.Сүүлд зарласан хуваарь: 3–6-р сард (сар бүр 4–5 удаа) (баталгаажуулна уу).

Өдөр тутмын хөтөлбөр

7 өдөр 6 шөнөГазрын аялал (галт тэрэг + автобус)🏨 Chang An Ji Zuo Hotel / Shanghua Hotel

  1. Өдөр 1

    Улаанбаатар – Замын-Үүд (галт тэрэг)

    16:00-д галт тэрэгний буудалд цуглан 16:40-д хөдөлнө. Галт тэргэнд хононо.

  2. Өдөр 2

    Замын-Үүд – Эрээн – Хөх хот

    07:20-д Замын-Үүдэд хүрч хил гарах автобусаар Эрээнд очоод шууд Хөх хот руу ~5 цаг явна. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

    🍽 Хоол: – / – / орой

  3. Өдөр 3

    Эрүүл мэндийн шинжилгээ – Naobao усан парк

    Шинжилгээ өгөх хүмүүс өглөөний цай уухгүй, өлөн байна. Эмнэлэгт шинжилгээ өгөөд хөнгөн цайлна. Дараа нь Naobao усан паркад зугаална.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  4. Өдөр 4

    Шинжилгээний хариу – Үндэсний музей

    Шинжилгээний хариугаа авч эмчид уншуулна; шаардлагатай эмийг эмийн сангаас нэгдсэн журмаар авч болно. Өвөрмонголын үндэсний музей үзээд чөлөөтэй шоппинг хийнэ.

    🍽 Хоол: өглөө / – / орой

  5. Өдөр 5

    Хөх хот – Эрээн

    Автобусаар Эрээн хот руу явж буудалдаа амарна.

    🍽 Хоол: өглөө / – / –

  6. Өдөр 6

    Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

    13:00 хүртэл чөлөөтэй дэлгүүр хэснэ. 14:00-д цугларч хил гарна. 18:05-д Замын-Үүдээс галт тэргээр хөдөлнө.

    🍽 Хоол: өглөө / – / –

  7. Өдөр 7

    Улаанбаатар

    09:20-д Улаанбаатарт бууж аялал өндөрлөнө.

Үнэ ба гарах өдрүүд

Том хүн (шинжилгээтэй)1,290,000₮
Том хүн (шинжилгээгүй)990,000₮
Хүүхэд (шинжилгээтэй)890,000₮
Хүүхэд (шинжилгээгүй)740,000₮

Хөтөлбөрт зарласан үнэ — ханш, улирлаас хамаарч өөрчлөгдөж болох тул захиалахын өмнө лавлана уу.

Үнэд багтсан

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг (купе)
  • Замын-Үүд – Эрээн хил гарах тасалбар
  • Эрээн – Хөх хот – Эрээн аяллын автобус
  • Эрүүл мэндийн багц шинжилгээ (эрэгтэй / эмэгтэй багц)
  • Бэлэг: толгой, цээж, хүзүүний эсвэл нурууны компьютер томографиос нэгийг сонгоно
  • Зочид буудал, хөтөлбөрт заагдсан хоол, үзвэр
  • Хятад, монгол хэлтэй хөтөч, орчуулагч
  • Гэнэтийн ослын даатгал

Үнэд багтаагүй

  • – Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоол
  • – Тасалбар хатуу нөхцөлтэй — буцаавал 1,400 юанийн хураамжтай

Анхаарах зүйлс

Паспорт, төлбөр, аяллын дүрэм (11)
  • Гадаад паспортын хугацаа 6 сараас дээш байх.
  • Паспортын зургийг аялал эхлэхээс 5 хоногийн өмнө өгөх.
  • Аялалд гарахаас 5 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
  • Аяллын анкетийг үнэн зөв бөглөж, аяллын гэрээ, хөтөлбөртэй танилцаж гарын үсэг зурсан байх.
  • Тогтмол уудаг эм (даралтын г.м.) байвал биедээ авч явах. Жирэмсэн бол эмчээсээ зөвлөгөө авч, хугацаагаа заавал мэдэгдэх.
  • Цагаан хоолтон бол урьдчилан мэдэгдэх.
  • Аяллын үеэр их хэмжээгээр архи хэрэглэж бусдад саад болохгүй байх; багаас салж явсан үед гарсан эрсдэлийг аялагч өөрөө хариуцна.
  • Бизнесийн шугамаар хэн нэгэнтэй уулзах бол аялал зохион байгуулагчид заавал мэдэгдэх.
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг аялагч өөрийн зардлаар үзнэ.
  • Энэ нь жишиг хөтөлбөр — ханш, улирал, баяр ёслол, группийн хэмжээ, цаг агаар, нислэгийн цагийн өөрчлөлтөөс хамаарч дараалал, үнэд бага зэрэг өөрчлөлт орж болно.
  • Очих газрын цаг агаар, ёс заншилд тохирсон хувцас, аюулгүй байдлаа бүрэн хангасан байх.

Авч явах зүйлс

Хөх хот одоо
≈ −5°C (12-р сарын дундаж)

0 / 27 бэлэн
Бичиг баримт
Мөнгө
Цахилгаан хэрэгсэл
Хувцас
Энэ аялалд
Эрүүл мэнд
Явахын өмнө

Хувцасны зөвлөмж очих газрын одоогийн цаг агаараас хамаарна. Тэмдэглэл энэ төхөөрөмж дээр хадгалагдана.

Үнэ, хуваарь улирал, нислэгээс хамаарч өөрчлөгддөг — сүүлийн үнийг утсаар лавлана уу.

990,000₮-с

Огноо лавлах

Захиалах

Хүсэлт

Аяллын хүсэлт илгээх

Энэ аялалд баталгаатай гаралт зарлагдаагүй (сүүлд: 3–6-р сард (сар бүр 4–5 удаа)) — огноог менежертэй тохирно.

Нэр, утсыг зөвхөн энэ хүсэлтээр тантай холбогдоход ашиглана. Хүсэлт нь захиалга биш — менежер тулгаж баталгаажуулна.